Бид маш хурдтай цаг хугацаа, урьд өмнө үзэгдэж дуулдаггүй байсан үйл явдлуудтай тулгарах боллоо. Дэлхий дээр урьд өмнөхөөс илүү хүн амьдрах болж, хэрвээ энэ хурдаар бол хэдхээн жилийн дотор манай хүн ам хоёр дахин нэмэгдэж, 11-12 тэрбумд хүрэх болно.
Хүний хувьсалын суралцах муруйг аваад үзвэл дэлхийн мэдээллээр хангах үйл явц хүн амын өсөлтөөсөө илүү хурдан өсөж байна. Британника Нэвтэрхий толиос авсан баримт энд байна. Бидний мэддэг хүн төрөлхтний хамгийн эхний соёл иргэншил болох Сумерчуудээс /Христээс өмнөх тооллын 3800 жилийн орчим/ хойш 5800 жил хүртэл бараг Христийн тооллын 1900 он хүртэл бидний мэддэг зүйлүүдээ тодорхойлоход маань нэмэгдэж оролцдог байсан баримтууд гэж нэрлэгдэх тэр мэдээллүүд маш бага багаар цугларч байжээ. Тавин жилийн дараа 1900-1950 онд бидний мэдлэг хоёр дахин нэмэгдсэн. Бидний 5800 жилд сурсан хэмжээний зүйл маань тавин жилд хоёр дахин нэмэгджээ -энэ бол үнэхээр гайхамшиг. Гэтэл дараагийн хорин жилд 1970-аад оны үед энэ хэмжээ дахиад хоёр дахин өссөн байна. Дахиад 1980 онд арав гаруйхан жилийн дотор дахиад хоёр дахин өсчээ. Одоо энэ нь хэдхэн жил тутамд хоёр дахин өсөж байна.
Мэдлэг бараг л цасан нур шиг болж байна. Наяад оны дундуур НАСА-г амжиж компьютертээ оруулж чадахгүйгээр мэдээлэл тийм их хурдтай болжээ. Ойролцоогоор 1988 онд тэднийг бараг найм есөн жилийн дараагаар мэдээллийг оруулж амжиж байна гэж сонссон санагдана. Мэдлэгийн цасан нур бий болж буй энэ цаг үетэй давхцаад энэ хурдыг бий болгож буй компьютерүүд өөрсдөө агуу их өөрчлөлтөд орох боллоо. Бид ч мөн мэдээлэл оруулах чадвараа хурдасгаж байна: Агуу их хэмжээний мэдээллүүдийг бусад компьютерээс, сканнераар болон шууд дуу бичлэгээр оруулж байна. Мэдлэгийн итгэмээргүй энэ их хэмжээ нь хүний ухамсарт орсноор энэ нь хүн төрөлхтнийг төрөл үүслийн хувьд үндсэн өөрчлөлтөд оруулах нь тодорхой боллоо.
Оюун санааны мэдээлэл мянга мянган жилээр нууцлагдаж байв. Янз бүрийн шашны санваартан, хувраг хүмүүс оюун санааны мэдлэгийн хэсэг буюу нууц судар бичгүүдийнх нь тухай мэдэхээс болгоомжилж амиа өгөхөөс буцдаггүй байв. Дэлхий дээр хаа сайгүй шашны болон оюунлаг янз бүрийн бүлгүүд өөрсдийн нууц мэдээлэлтэй байсан. Гэтэл жараад оны дундуур нууцлалын таг нь өргөгдөж сөхөгджээ. Дэлхийн бүх оюунлаг бүлгүүд түүхийн яг энэ цаг үед өөрсдийн архиваа нээсэн байна. Та хөршийнхөө номын сангийн номууд дотроос мянга мянган жилээр лацдаж хамгаалсан байсан мэдээллийг олж харах болно. Яагаад? Яагаад одоо гэж?
Энэ дэлхий дээрх амьдралын хурд улам бүр нэмэгдэж, магадгүй бидний энгийн төсөөллөөс давсан өөр, шинэ ямар нэг юм руу тулж очиж байгаа нь тодорхой. Бид үргэлж өөрчлөгдөж байгаа. Дэлхийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Яагаад ийм юм болоод байна вэ? Тэр дундаа яагаад яг одоо ийм юм болоод байна вэ? Мянган жилийн өмнө яагаад болоогүй вэ? Эсвэл яагаад 100, 1000 эсвэл бүр 10000 жилийн дараа болж болсонгүй вэ? Энэ асуултын хариуг ойлгох нь чухал ач холбогдолтой бөгөөд яагаад ийм үйл явдал болж байгаагийн учир шалтгааныг нь ойлгохгүйгээр болж байгаа өөрчлөлтүүдэд бэлтгэх эсвэл таны амьдралд юу тохиолдохыг та ойлгохгүй. Энэ яг юу гэсэн үг гэдгийн жинхэнэ утга руу яг одоо орохыг би хүсэхгүй байна, хариултуудын нэг нь компьютер силиконоор хийгдсэн, бид нүүрс төрөгчөөр хийгдсэн гэдэгт байгаа юм. Энэ нь силикон нүүрстөрөгч хоёрын нэгдэлтэй хамааралтай...
блогчоос: Маш сонирхолтой мэдээллүүд, зарим нь эргэлзмээр, эгдүүцмээр ч зүйлүүд байгаа бөгөөд ялангуяа нэг зүйлийн тулаар блогчдод аль эрт толилуулъя гэж бодож байсан боловч хүмүүсийг хирдхийлгэхийг хүсээгүй бөгөөд миний бие өөрөө ч уг зүйлийг олж уншаад сонгогдож ирсэн, гэгээрсэн, агуу хүнд итгэхгүй байх хэцүү ч хүмүүс тийм муухай зүйл хийж санаачилж чаддаг гэж бодож чадахгүй, тэгж итгэж чадахгүй байсан учраас бараг шоконд ортлоо эргэлзэж, гайхаж байв. Саяхан дүү болон түүний найз 2-т ярьтал тийм зүйл байдаг, эргэлзэх хэрэггүй гэхээр нь эргэлзэхээ больж, нэг ёсондоо хүмүүс итгэхийн аргагүй муу муухай зүйл хийдэг гэдэгт өөрийгөө итгүүлсэн гэх үү дээ. Яг түүнтэй холбоотой эерэг мэдээлэл олдож сэтгэл маш их баяртай байгаа, эерэг сөрөг мэдээллийн аль алийг нь блогоороо дамжуулан тун удахгүй, ойрын өдрүүдэд та бүхэнд хүргэх хүсэлтэй байгаа. Морилон саатсан болон коммент үлдээсэн та бүхэнд их баярлалаа.
Friday, December 21, 2007
Дараагийн буюу 4 хэмжээст ертөнцөд тантай юу тохиолдох вэ?
Дэлхий дээр та жижигхэн төрөөд насанд хүртлээ өсөж томордог. Бид том хүн болж насанд хүрэхээр өсөж гүйцсэн гэж үздэг. Дараагийн буюу 4 хэмжээст ертөнцөд насанд хүрсэн хүний биеийг нялх хүүхэд гэж үздэг гэвэл танд хачин санагдаж байна уу? Яг энд болдгийн нэгэн адил та тэр шинэ ертөнцөд бас насанд хүртлээ өсөж том болно. Дөрөвдэх хэмжээсийн энэ шинэ ертөнцөд насанд хүрэгсэд нь эндхийнхнээс гайхмаар өндөр. Насанд хүрсэн эрэгтэй нь 14-16 тохой, эмэгтэй нь 10-12 тохой өндөр.
Таны бие яг Дэлхий дээр байсан шиг хатуу санагдана, гэвч гуравдахь хэмжээст Дэлхийнхтэй харьцуулахад тийм биш. Хэрвээ та дэлхий рүү буцвал хэн ч таныг олж харж чадахгүй. Та атом бүтэцтэй байх боловч атомууд нь эрчим хүчинд хувирсан байх болно. Та маш их эрчим хүчтэй, маш бага материтай болсон байна. Та Дэлхийн хатуу ханыг нэвт гарч чадна, гэсэн ч та хатуу хэвээр байна. Энэ шинэ төрөлт таны мэдэх бүтэц доторх хамгийн сүүлчийн амьдрал юм. Дөрөвдэх хэмжээсийн сүүлээр ирэх тав дахь хэмжээст амьдралын хэлбэр гэж байдаггүй. Энэ бол ухамсарын хэлбэр дүрсгүй байдал юм. Та биегүй байх боловч нэгэн зэрэг хаа сайгүй байж чадна.
Цаг хугацаа дөрөвдэх хэмжээст байдгаас тэс өөр. Дэлхий дээрх хэдхэн минут дөрвөн хэмжээсийн хэдэн цагтай тэнцдэг, тиймээс бараг хоёр жил орчим болоход та насанд хүрнэ. Гэвч насанд хүрнэ гэдэг Дэлхий дээрх шиг зүгээр том болохын нэр биш. Дэлхий дээрх жаахан хүүхэд астрофизик гэхээр юу ч ойлгож чадахгүйтэй адил дөрвөн хэмжээст анх орох үед төсөөлөхөд ч хэцүү мэдлэгийн болон оршихуйн түвшнүүд гэж байдаг.
Таны бодлууд болон тэсч үлдэхүй
Та энд шинэ ертөнц дэх нялх хүүхэд. Тэгсэн ч энэ шинэ ертөнцөд тусламж гэж байхгүй. Та бол өөрийн бодлоороо бүхэл бодит байдлыг хянаж чадах хүчирхэг ухамсар мөн. Та юу бодно, шууд биелэнэ. Эхлээд та энэ холбоог олж таньж чадахгүй. Олон хүн тэнд хоёр зүйлийг хэдэн хоногийн турш нийлүүлж чаддаггүй, энэ хэд хоног бол маш чухал. Хэрвээ та үүнийг ойлгохгүй бол тэд таныг энд үлдээхгүй. Та энд хэдхэн минут амьдарч эхлээд эхний туршилтуудад орно. Дөрвөн хэмжээсийн цонх нээгдэхэд хэн ч орж болдог, харин хүн бүр үлдэж чаддаггүй.
Энэ шатанд байгаа хүмүүс гурван төрөлд хуваагддаг. Эхнийх нь аль хэдийнээ бэлэн болсон хүмүүс. Тэд өнгөрсөн амьдралынхаа турш энэ амьдралд бэлтгэсэн хүмүүс. Хоёр дахь хүмүүс нь бэлэн биш хүмүүс, тэд Хоосноор /зуурдын төрөл буюу Бард ч гэдэг/ дамжаад энэ гурав дахь хэмжээсийг орхихыг зөвшөөрч чадахгүй, маш их айдсаар өөрсдийгөө дүүргэсэн хүмүүс бөгөөд тэд Дэлхий рүү буцдаг. Эцэст нь түүнийг орхиж, энэ туршлагад бэлэн болсон гурав дахь төрлийн хүмүүс.
Тэд энэ дөрөв дэх хэмжээст шилжихэд хангалттай бэлэн болсон боловч энд байхад бэлтгэгдээгүй байдаг. Есүс энэ хүмүүсийн тухайд “Олон хүн дуудагдах боловч цөөхөн нь сонгогдоно” гэж хэлжээ.
Буудай тариалагчийн тухай бас нэг түүх бий. Зарц нь буудайтай хамт талбайд зэрлэг өвс ургасан байгааг эзэндээ хэлээд яах вэ гэж асуудаг. Эзэн зэрлэг ургамлыг хамт ургуулаад ургац хураахдаа хамт хурааж аваад буудайнаас ялгаж хая гэжээ. Эзэн зэрлэг ургамлыг томрохоос нь өмнө зулгаалгах хэрэгтэй байсан боловч тэр тэгж хэлсэнгүй. Үүгээр Есүс бэлэн болсон, болоогүй хоёр төрлийн хүмүүсийн тухай хэлсэн юм. Бэлэн болоогүй хүмүүс бүх өшөө хорсол заналаа өөртэйгээ цуг авчирдаг. Өөрсдийгөө энэ хачин ертөнцөд байгаагаа олж мэдмэгцээ тэдний айдас, уур нь гарч ирдэг. Учир нь тэдний юу бодож байгаа нь тэдний эргэн тойронд бий болно гэдгийг мэддэггүй, тэдний айдас нь илэрч эхэлдэг.
Учир нь тэд юу болоод байгааг ойлгодоггүй учир эхлээд өөрсдийн танил ертөнцийн хуучин танил дүр зургуудаа дахин бүтээж эхэлнэ. Тэд үүнийг ухамсартайгаар биш, харин амьд үлдэх зөв совингоороо хийдэг. Тэд хуучин дүр зургууд, сэтгэл хөдлөлийн хэв маягаа бүтээж эхэлнэ. Харин энэ шинэ ертөнц тэдний айдсыг ил гаргаж ирдэг тийм хачин ертөнц юм. Тэд “Ариун үхэр минь, юу болж байна? Энэ бол галзуу солиотой юм байна” гэж хэлдэг. Тэд аль дээр үхэж үрэгдсэн хүмүүсийг харна. Тэд өөрийн амьдралд болоод өнгөрсөн үйл явдлуудын дүр зургийг, хүүхэд насаа ч харж болно. Ямар ч утгагүй санагдана. Оюун санаа нь эмх цэгц, дүрэм журам бүтээх аргуудыг хайна. Тэд өөрсдийгөө хий юм үзэж сонсож байна гэж бодож улам их айдаг. Хэн нэгэн үүнийг түүнд хийж байна гэж Дэлхий дээрх сэтгэлгээгээрээ бодож тэднээс хамгаалахыг хүсдэг. Эго буу хэрэгтэй гэж бодно. Илэрхийллүүд бодлыг дагадаг тул доошоо харахад нь хүссэн буу нь, эрх мэдэл нь байж байх болно. Тэд бууг аваад “Надад зэр зэвсэг хэрэгтэй” гэж бодно. Тэд олон юм бодож, өөрсдийг нь алах гээд байгаа муу хүмүүсийг хайж эхэлнэ. Тэр үед хэн гарч ирэх вэ? Мэдээж, бүрэн зэвсэглэсэн муу хүмүүс.
Одоо тэдний айдас ил гарч, юу ч байсан тэд буудаж эхлэнэ. Хаашаа ч эргэсэн хүмүүс тэднийг алах гэж оролдоно. Эцэст нь тэдний хамгийн том айдас нь илэрч буудуулна.
Зарим төрлийн дүр зургууд нь тэднийг энэ дээд ертөнцөөс ирсэн ертөнц рүү нь буцаадаг. Энэ бол Есүсийн хэлснээр “Буу сэлэм агссан бүх хүний хувь заяа буу сэлмэнд өртөж дуусна” гэдэг болж байгаа хэрэг. Есүс бас “Хүлцэнгүй хүмүүс нь өршөөгдөнө, тэд дэлхийг өвлөн авах болно” гэж хэлсэн. Хэрвээ та энэ шинэ ертөнцөд суугаад зөвхөн л хайр, эв зохицол, энх тайван, Бурханд болон өөртөө итгэх тухай бодвол таны ертөнц дотор энэ бүхэн чинь гэрчлэгдэж, ил гарах болно. Хэрвээ та “номхон хүлцэнгүй” бол өөрийн бодол, үйлдэл, мэдрэмжээрээ өөрийгөө энэ дээд ертөнцөд үлдэхийг зөвшөөрч чадна. Та үлдэж чадах болно.
Энэ бол мэдээж дөнгөж эхлэл. Та шинэ ертөнцөд төрж, амьдарч байна. Яг одоо янз бүрийн боломжууд танд бий. Энэ бодит байдлыг судалж эхлээд та хүссэн бүхэн чинь биелэж байгааг олж мэднэ.
Яг энэ үед хүмүүс өөрийнхөө биеийг хараад өөрийнхөө бодлоороо биеэ өөрийн хүссэн байдлаар төгс сайхан болгодог. Тэд бүх зүйлийг сайхан болгож чадах бөгөөд гар, хөл ургуулж чадна. Яагаад болохгүй гэж? Энэ бол хүүхдийн тоглоом шиг санагдана. Учир нь эго энэ шатанд бас ямар нэг хэмжээгээр ажиллаж байдаг бөгөөд магадгүй та өөрийгөө гоё сайхан, хөөрхөн, өндөр болгоно. Гэвч удалгүй өөрийн төгс сайхан байдлаасаа залхаж эхлэнэ. Та өөрийн шинэ бодит байдлын тухай үлдсэн юмыг нь судалж эхэлнэ.
Үргэлж тохиолддог нэг зүйл бий. Та өөрийгөө тойрсон талбайг хүрээлсэн маш том гэрэл хөдөлж байгааг ажиглана. Тэд аав ээж гэж нэрлэгддэг. Тийм ээ, та дөрөв дэх хэмжээст эцэг эхтэй. Энэ бол хамгийн сүүлчийн тохиолдол бөгөөд дараах дээд ертөнцөд танд эцэг эх гэж байхгүй.
Таны ирсэн дөрөв дэх хэмжээсийн талбайд Дэлхий дээр байдаг шиг гэр бүлийн асуудал байхгүй. Таны эцэг эх таныг Дэлхий дээр зөвхөн зүүдэлж л болох тийм аргаар хайрлана. Тэд таныг бүрэн анхаарч халамжилж, хайрладаг. Та нэгэнт энд тэнцэж амьдарч байгаа тул танд ямар ч муу үйл тохиолдохыг тэд зөвшөөрөхгүй. Энэ талаар та санаа зовохгүй байж бүрэн болно. Энэ бол та энэ хайранд бууж өгч, таныг удирдахыг зөвшөөрвөл маш их аз жаргалыг эдэлж болох цаг үе юм. Та зүгээр л амьдралдаа маш том тоглоомонд хожсон гэж ойлгож болно.
Амьдралдаа үзэж амссан бүх зовлон, шаналал дуусч амьдарлын өөр сайхан, ариун түвшин гарч ирж байна. Одоо амьдралын зорилго, утга учир дахиад ухамсартайгаар эхэлнэ. Та өөр эртний боловч шинэ арга замыг туршиж эхлэх ба энэ бол таных. Тиймээс та амьдралын бүх илрэлд Бурхан байгаа ухамсарын байдал руу буцаж байна. Тэр таны гэрлийн гялалзах биеэр орох амьсгал бүхнээр тань илэрнэ.

Subscribe to:
Posts (Atom)