Friday, December 21, 2007

Мэдлэгийн сан

Бид маш хурдтай цаг хугацаа, урьд өмнө үзэгдэж дуулдаггүй байсан үйл явдлуудтай тулгарах боллоо. Дэлхий дээр урьд өмнөхөөс илүү хүн амьдрах болж, хэрвээ энэ хурдаар бол хэдхээн жилийн дотор манай хүн ам хоёр дахин нэмэгдэж, 11-12 тэрбумд хүрэх болно.
Хүний хувьсалын суралцах муруйг аваад үзвэл дэлхийн мэдээллээр хангах үйл явц хүн амын өсөлтөөсөө илүү хурдан өсөж байна. Британника Нэвтэрхий толиос авсан баримт энд байна. Бидний мэддэг хүн төрөлхтний хамгийн эхний соёл иргэншил болох Сумерчуудээс /Христээс өмнөх тооллын 3800 жилийн орчим/ хойш 5800 жил хүртэл бараг Христийн тооллын 1900 он хүртэл бидний мэддэг зүйлүүдээ тодорхойлоход маань нэмэгдэж оролцдог байсан баримтууд гэж нэрлэгдэх тэр мэдээллүүд маш бага багаар цугларч байжээ. Тавин жилийн дараа 1900-1950 онд бидний мэдлэг хоёр дахин нэмэгдсэн. Бидний 5800 жилд сурсан хэмжээний зүйл маань тавин жилд хоёр дахин нэмэгджээ -энэ бол үнэхээр гайхамшиг. Гэтэл дараагийн хорин жилд 1970-аад оны үед энэ хэмжээ дахиад хоёр дахин өссөн байна. Дахиад 1980 онд арав гаруйхан жилийн дотор дахиад хоёр дахин өсчээ. Одоо энэ нь хэдхэн жил тутамд хоёр дахин өсөж байна.
Мэдлэг бараг л цасан нур шиг болж байна. Наяад оны дундуур НАСА-г амжиж компьютертээ оруулж чадахгүйгээр мэдээлэл тийм их хурдтай болжээ. Ойролцоогоор 1988 онд тэднийг бараг найм есөн жилийн дараагаар мэдээллийг оруулж амжиж байна гэж сонссон санагдана. Мэдлэгийн цасан нур бий болж буй энэ цаг үетэй давхцаад энэ хурдыг бий болгож буй компьютерүүд өөрсдөө агуу их өөрчлөлтөд орох боллоо. Бид ч мөн мэдээлэл оруулах чадвараа хурдасгаж байна: Агуу их хэмжээний мэдээллүүдийг бусад компьютерээс, сканнераар болон шууд дуу бичлэгээр оруулж байна. Мэдлэгийн итгэмээргүй энэ их хэмжээ нь хүний ухамсарт орсноор энэ нь хүн төрөлхтнийг төрөл үүслийн хувьд үндсэн өөрчлөлтөд оруулах нь тодорхой боллоо.
Оюун санааны мэдээлэл мянга мянган жилээр нууцлагдаж байв. Янз бүрийн шашны санваартан, хувраг хүмүүс оюун санааны мэдлэгийн хэсэг буюу нууц судар бичгүүдийнх нь тухай мэдэхээс болгоомжилж амиа өгөхөөс буцдаггүй байв. Дэлхий дээр хаа сайгүй шашны болон оюунлаг янз бүрийн бүлгүүд өөрсдийн нууц мэдээлэлтэй байсан. Гэтэл жараад оны дундуур нууцлалын таг нь өргөгдөж сөхөгджээ. Дэлхийн бүх оюунлаг бүлгүүд түүхийн яг энэ цаг үед өөрсдийн архиваа нээсэн байна. Та хөршийнхөө номын сангийн номууд дотроос мянга мянган жилээр лацдаж хамгаалсан байсан мэдээллийг олж харах болно. Яагаад? Яагаад одоо гэж?
Энэ дэлхий дээрх амьдралын хурд улам бүр нэмэгдэж, магадгүй бидний энгийн төсөөллөөс давсан өөр, шинэ ямар нэг юм руу тулж очиж байгаа нь тодорхой. Бид үргэлж өөрчлөгдөж байгаа. Дэлхийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Яагаад ийм юм болоод байна вэ? Тэр дундаа яагаад яг одоо ийм юм болоод байна вэ? Мянган жилийн өмнө яагаад болоогүй вэ? Эсвэл яагаад 100, 1000 эсвэл бүр 10000 жилийн дараа болж болсонгүй вэ? Энэ асуултын хариуг ойлгох нь чухал ач холбогдолтой бөгөөд яагаад ийм үйл явдал болж байгаагийн учир шалтгааныг нь ойлгохгүйгээр болж байгаа өөрчлөлтүүдэд бэлтгэх эсвэл таны амьдралд юу тохиолдохыг та ойлгохгүй. Энэ яг юу гэсэн үг гэдгийн жинхэнэ утга руу яг одоо орохыг би хүсэхгүй байна, хариултуудын нэг нь компьютер силиконоор хийгдсэн, бид нүүрс төрөгчөөр хийгдсэн гэдэгт байгаа юм. Энэ нь силикон нүүрстөрөгч хоёрын нэгдэлтэй хамааралтай...

блогчоос: Маш сонирхолтой мэдээллүүд, зарим нь эргэлзмээр, эгдүүцмээр ч зүйлүүд байгаа бөгөөд ялангуяа нэг зүйлийн тулаар блогчдод аль эрт толилуулъя гэж бодож байсан боловч хүмүүсийг хирдхийлгэхийг хүсээгүй бөгөөд миний бие өөрөө ч уг зүйлийг олж уншаад сонгогдож ирсэн, гэгээрсэн, агуу хүнд итгэхгүй байх хэцүү ч хүмүүс тийм муухай зүйл хийж санаачилж чаддаг гэж бодож чадахгүй, тэгж итгэж чадахгүй байсан учраас бараг шоконд ортлоо эргэлзэж, гайхаж байв. Саяхан дүү болон түүний найз 2-т ярьтал тийм зүйл байдаг, эргэлзэх хэрэггүй гэхээр нь эргэлзэхээ больж, нэг ёсондоо хүмүүс итгэхийн аргагүй муу муухай зүйл хийдэг гэдэгт өөрийгөө итгүүлсэн гэх үү дээ. Яг түүнтэй холбоотой эерэг мэдээлэл олдож сэтгэл маш их баяртай байгаа, эерэг сөрөг мэдээллийн аль алийг нь блогоороо дамжуулан тун удахгүй, ойрын өдрүүдэд та бүхэнд хүргэх хүсэлтэй байгаа. Морилон саатсан болон коммент үлдээсэн та бүхэнд их баярлалаа.

10 comments:

Javkhlan said...

tsasan nur yu gesen ug be?

Arsun said...

Shine jiliin mend hurgeye

бж said...

Shine onii mend!
Saihan bayarlaarai.

Зүүдний тэмдэглэл said...

Merry Christmas and Happy New Year to you and your family!

ZAYA said...

Шинэ оны мэнд хүргэе.
Шинэ оноос өмнө оруулах юмаа оруулж амжих уу?

Arsun said...

Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье Хамаг бурхад авран нигүүлсч Хотол түмнээрээ амгалан жаргаж Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. Iim saihan yero'oliig dewshuuliye. /irsen mendchilgeeg damjuullaa/

бж said...

Sar shiniin mend hurgeye.
Saihan shineleerei.

Arsun said...

Saihan hawarjij baina uu?

Б.Номинчимэд said...

Хүүе Сүнжээ, Энэ бичлэгээ үргэлжлүүлээчээ, яагаад унтаад байгаам

tachu said...

sunjee chi minii ene comment iig unshbal nadruu hariu heleeree bi chamtai yrih neg ih chuhal ym baina.BI naad talaar chine sudalgaa hiij baigaa ymaa tegeed bi chamaig huleej baiy chini bichsen uneen bi chamtai hubaaltsah ym ih baina.Mini mail mgb_tumuruu@yahoo.com shuu iishee mail bicheeree ok